Урнаад энэ хөгжилтөй хээнцэр залуу их сонирхол төрхүйц санагдаж байлаа, Түүний эелдэг үг сайхан инээмсэглэл нь цаанаа л нэг дулаан, Гомбосүрэн хамаг л авьяасаа ашиглан байж голдоо ортлоо даарсан охин,д сайхан хар шөл хийж өгөн хөлийг дулаахан хучиж өгөөд элдэвийг хүүрнэлдэн үүр цайтал сууцгаацгаасны эцэст хэн хэн нь нойрондоо дарагдан тус тусдаа оронд орцгоосонч хорвоогийн жам хүний ёсоор хэн хэнлүүгээ тэмүүлж байлаа, Урнаа сэрүүн байгаагаа мэдчих вий гэсэн мэт амьсгалаа хүртэл хянан зөөлөн зөөлөн амьсгалж байлаа, Гомбосүрэн Урнаагийн өвөр лүү гүйгээд ормоор санагдсанч түүнийг ямар нэгэн далдын хүч хөнжлөөр нь даран гудаснаас нь үл салган байлаа, Урнаа нэг л мэдэхэд залуу хүний гүн бөх нойрондоо автан зүүдний ертөнцөөрөө аялж гарлаа,
Цэцэгт талаар Гомбосүрэнтэй хөтлөлцөн гүйнэ тэр талаар дүүрэн өөрийх нь цангинасан инээд хадна гэв гэнэт хаа нэгтэйгээс
-Хөөе Урнаа хөөш гэж эр хүний хатуу хахир дуун хадахад цэцэгт тал хад чулуугаар дүүрэн хадан хавцал болон хувирч гараас нь хөтлөн гүйж байсан Гомбосүрэнгийн оронд хойт эцэг Найдан нь цусанд будагдсан царайтай Урнаагийн гараас тас зууран өөрлүүгээ татаж байдгаараа ярвайн
-Намайг хардаа намайг чи ингэчхээд энд юу хийж яваа юм гэж заналтайгаар харж байна хэмээн зүүдэлж байдаг чадлаараа хашгиран сэрлээ,
Аль хэдийн өглөө болжээ, Гомбосүрэн гэх өнөөх ах нь гайхсан янзтай түүнлүү харж
-Юу болов хар дараа юу би ч гэсэн заримдаа хар дардаг л юм хэмээн Урнаад цай аягалж өгөн
-Ах нь өнөөдөр шалгалттай хэрвээ чи хайж байгаа айлаа ганцаараа олохгүй гэж бодож байгаа бол түр хүлээж бай намайг завтай болохоор хамт хайя гэхэд Урнаа дуугүйхэн л толгой дохин өөрийхөө зүүд болон бодит амьдралаасаа айн өөрийн мэдэлгүй хамаг бие нь сулран суун тусах дөхнө Гомбосүрэн явахаасаа өмнө хаана юу байдаг тухайгаа зааж өгөн гэрээс аль болохоор гараад хэрэггүй гэж захиад гарахад түрүүнээс хойш суун тусаад байсан хөл нь нь өөрийн мэдэлгүй борхирон уналаа, Гомбосүрэн гудамжаар уруудан явахадаа цаана л нэг хөнгөн баяртай байлаа, Урнаагийн ямар нэг зүйлээс цочсон мэт цоргин харах торомгор алаг нүд дуулгавартай нь аргагүй толгой дохих ноомой төрхийг бодон амандаа дуу аялав,
*****
Найдан Урнаад гулуузаар цохиулан нэг хэсэгтээ ухаан нь балартан дүйнгэтэж байгаад сэргэсэн боловч нэг л хүнд зүйл дээрээс нь дараад байх шиг санагдан
-Муу турсага чамайг дээ чи муу ээж дээрээ л гүйж очоо биз ирэхээр чинь нэг сайн болгоод өгнөө гэж шүд зуун заналтай нь аргагүй өөртөө хэлэн ёо ёо ёо ёстой нээрээ муу өлөгчин хэмээн зогсоо зайгүй үглэсээр цурам хийлгүй өглөөтөй золгон Урнааг ээжийхээ хамт ирэхийг хүлээн хаалга чагнан заналтай нь аргагүй хүлээж байв,
Ашгүй хаалга дуугаран хүүхдүүд нь шуугилдсаар эхнэрийх нь дуу хадсаар орж ирцгээв, Найдан байдгаараа ярвайн
-Хөөш Урнаа хаа байна гэж хашгирсаар коридорт гарч ирлээ, Түрүүний инээд халгиан цовоо сэргэлэн дуу хуур хоромхон зуур үгүй болж бүгд айдаст дарагдан бас гайхашран байдгаараа ярвайгаад гар нь нил цус болсон аав, эр нөхрөө хараад дуу алдацгаалаа,
Дарь сандран уулга алдан
-хөөеэ энэ чинь юу болоов танхай хүмүүст зодуулаа юу Урнаа хаа байна гэж Найданруу дөхөж очсонч нүдээрээ гэрээ тойруулан харж булан тохой бүрийг нэгжин харж охиноо хайлаа,
Энэ үед Найдан улам ярвайж гардахь хатсан цусаа Дарьд харуулан
-Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж энэ дээ чиний охин өчигдөр орой намайг жаал юм уугаад ирээд унтахаар нүдээ аниад хэвтэж байхад намайг унтчлаа гэж бодсон юмуу халаас ухан байсан хэдэн төгрөгийг маань авч байгаад надад баригдаад гартаа тааралдсан юмаараа толгой руу маань дэлсэж унагаад алга болчихож чамдээр очоогүй юмуу гэж ичих ч үгүй худал заллаа,
Дарь охиноо хайн хэдэн өдөр гадуур гүйж сэргийлэхэд хүртэл тэмдэглүүлээд авав, Дарьд Найдангийн ярьсан бүхэн нэгл авцалдгаагүй л нэг л сэжигтэй санагдан хөөрхий охиноо хайж эрэн хэдэн өдөр хөлийн улаа эргэтэл хотоор хэсч ангийн болон хааяа нэг уулздаг байсан хүүхдүүдийхээр нь хайлаа, Охинд нь найз гэж сүжирч гүйгээд байх ч хүнгүй болохоор эрэл нь бараг л мухардаж байв,

Сэтгэгдэлүүд:
оруулсан байхыг чинь хараад үсрээд л ороод ирлээ
авьяасаа-авъяасаа
сууцгаацгаасны-сууцгаасны
орцгоосонч -орцгоосон ч ...
Harin blog chini suuliin ued haalltai baisan tegeed unuudur orson chini ergeed irsen baina. Suuliin bichlegiinhee urgeljleliig hurdan oruulaarai.
Сэтгэгдэл үлдээх: