Урнаа гэртээ орохоос ч дургүй нь хүрэвч хайртай ээж дүү нараа аргагүй ихээр санан сэтгэлээ хүчлэн ордог болов, Хойт эцэг Найдан Урнаагийн ургаж гүйцэж буй хөхийг шунаглан харж харцаараа охиныг нүцэглэн эрүү цээргүй ширтэнэ, Дариаг сав л хийвэл 5н буудал дахь гэрлүүгээ очиж ээжийхээ амар мэндийг асуунгаа хэдэн кл мах аваачиж өг гэж хөөх нь халаг явуулан хөөрхий охиныг элдэвлэн зугаагаа гаргах боллоо, Урнаагийн турьхан нуруун дээр өөрөөс нь өөр хэнч мэдэхгүй хүнд ачаагаа дааж ядан зовлон гутрал бүхний өөдөөс сөрөн алхаж нэг л мэдэхнээ 17нас хүрсэн байв,Дариа 2 бага охиноо аван ээжийх рүүгээ явж Урнааг гэрээ харж бай аавыгаа ирэхээр араас ирээрэй гэж хэлээрэй гээд явав харин Найдан ажилын газрынхаа айлд очоод ирлээ гэсээр нилээн халамцуу орж ирлээ, Урнаа үргэсэн янзага шиг буланд хяран боломж олдвол гараад зугатаах юм шүү гэж бодон хаалга хавьцаа зогсон боломжыг хүлээн байтал согтуу Найдан шууд л охиныг орлуу чирлээохин уйлж хашгиран хичнээн эсэргүүцсэн ч түүнийг дийлсэнгүй ээлжит доромжлолоо амсан гашуун нулимсаар хацраа эсгэн хэвтэж байхдаа гэнэт л толгойд нь
-яав л чиг яаг дахин ингэж доромжлуулмааргүй байна одоо эсвэл хэзээ ч үгүй гэсэн бодол харван орж ирэхэд шийдэмгий гэгч нь босч гэрлийг нь асаалгүй гал тогооны өрөөнд орон хамгийн түрүүнд гарт таарсан хатуу зүйлийг барин цааш харан хурхиран хэвтэж буй хорсолт дайсныхаа толгой руу хамаг хүчээрээ буулгаад авав,
Хг гэх бүдэгхэн дуу алдаад таг болчихов, Урнаа өөрийн энэ хийсэн үйлдэлдээ гэмшсэн ч үгүй харин ч дуу аялмаар бүжгилмээр болон хурдхан хувцасаа өмсөн гарч харсан зүглүүгээ тэнхээ мэдэн гүйлээ, Гадаа түнэр харанхуй ноёлсонч Урнаагийн цээжинд наран гийсэн мэт цээжийг нь даран байсан бул хар чулуу ор мөргүй алга болсон мэт баяраар дүүрэн байлаа, Одоо тэр муу намайг хэзээ ч дээрэлхэж доромжлож чадахгүй газрын хөрсөнд булуулна ээ гялаа ээ гялаа гэж баясан хөөрч байснаа гэв гэнэтхэн би чинь хүн алчлаа ш дээ сэргийлэхийн газар очоод бас шоронд орчихно шүү дээ гэх айдсаар баяр баясал нь хоромхон зуур солигдов, Эргээд гэртээ яасан ч харьж болохгүй би чинь сая аавыгаа алчихсан ш дээ одоо би хаачих уу намайг л лав хайна да хэнийд очих уу гэж хаачихаа үл мэдэн ганц ч хүнгүй автобусны буудалын сандал дээр өвдгөө тэврэн баахан суув, Бодоод бодоод бодын шийр дөрөв хариу олдсонгүй, Хааяахан ноход боорлон ямар нэгэн зүйлс булаацалдах мэт хэмлэлдэн айдас төрүүлэн нам гүмийг үргээнэ, Энэ бүх айдсаа үргээн сайхан зүйл бодьё гэж хичээсэн ч түүний өнгөрүүлсэн богинохон амьдрал нь дэндүү хар бараан зодуур нүдүүр доромжлол байсан тул сайхан юм толгойд нь орж ирэхгүй тэр тусмаа аавых нь шунаглан шүлсдэн үнсэх дүр хг гэх бүдэгхэн чэмээ л нүд чихэнд нь сонсдож байлаа, Энэ бүх айшигаас болоод хойно нь ирж хоолой засах хүнийг ч анзаарсангүй,
Гомбосүрэн нэгэн их сургуулийн төгсөх анги тэрээр их л хөнгөмсөг хүүхэмсэг сав хийвэл тогос шиг гоёж аваад л охид бүсгүйцүүлийн банзалын хормой сөхөх зуршилтай, Ангийн нөхдийн эгч болон дүү нарыг эргүүлэн нөхдийхөө уур ундууг хүргэсээр байгаад нэр хүндгүй болсон билээ, Энэ өдөр ч мөн л эгчмэд бүсгүйнд зочлож байгаад томилолтын хугацаанаасаа ирсэн нөхөрт нь золтой баригдчилгүй амь мөлтөс зугтан гарч яваа нь энэ, Өөрийнхөө тухай бодон
-түй чамайг гэж нулиман толгой хаялан явж байхад нь авто бусны буудал дээр нэгэн хөөрхөн охин бодолд дарагдан өөрийг нь анзаарах сөхөөгүй сууж байхыг хараад өдөж хоргоохгүй байж ч чадсангүй, Охины ард очин хоолой зассан ч эргэж харсангүй уртаас уртаар санаа алдах охиныг юунд ингэж санаа алддаг юм болдоо гэж бодсоноо дахин хүчтэй хоолой засан
-За сайхан охин минь ямар орой ганцаараа санаа алдаад сууж байдаг билээ аан хэ хэ бодолыг чинь сарниачихав уу найздаа гомдоо юу? гэж Урнаагийн орооцолдоод ширэлдээд гогцоо нь олдохгүй байгаа бодлын гогцооноос татан үзүүрийг нь сул хаяв, Урнаа газрын хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэх энэ хачин ганган эрээс болгоомжлон сууж байсан сандал дээрээсээ огцом босоод хар хурдаараа гүйж гарав, Хойно нь хүнд хөлийн чимээ пид пад хийгээд л Урнааг олигтой ч хол гүйлгэсэнгүй бариад авав, Мэгдэж сандарсандаа Урнаа нүүрээ даран явган суугаад цурхиртал чангаар уйллаа, Үнэндээ Гомбосүрэнд энэ этгээд хачин байдал таалагдаж гараас нь татан босгож
-ахын дүү чамайг хэн гомдоогоов, ахаасаа битгий ай манайд очиж дулаац цай уу гээд мөрөөр нь тэврэн дагуулан алхлаа,
Гомбосүрэн даржин оюутан хүн гэхдээ чам шиг олон охин дүүтэй болохоор дүү шигээ охиныг өрөвдлөө гэх зэргээр олон юм ам хуурайгүй ярьсаар яажийгаад салж унах шахан тал тал тийшээгээ хазайсан хашаанд дагуулан орж жижигхэн шавар дагзныхаа үүдэн дэхь томоос том цоожыг мултлан Урнааг орууллаа, Тэр өмсөж буй хувцасандаа дэндүү ихээр гологдохоор даржин заваан амьдардаг аж, Үүдээр нь оронгуут л удаад хөгцөрч муудсан хоолны үнэр ханхийж таазнаас нь дүүжигнэх ёлтгор гэрэл газраар дэвссэн салбархай гудас ганц эмтэрхий аяга будаг нь халцарсан шал эзнээ танихгүй охины хамт угтлаа, Гомбосүрэн охиныг наанаа суу гэж салбархай гудсаа дундуур нь нугалан олбог маягтай болгон суулгав, Тэрээр яаравчлан гал түлж жижигхэн умгар өрөөгөө дулаацуулан хэрэндээ л зочиндоо байдгаараа хурдан үйлчилж гарлаа,
Урнаагийн цээжний гүн дэх айдас цэн цэнгээр үгүй болж урд нь бөндөгнөх хээнцэр ахыг харж хөөрхөн урууландаа инээмсэглэл уян суулаа,
-За одоо хоёулаа танилцнаа ахыг нь Гомбосүрэн гэдэг нөхөд маань Гомбоо Гооёо гээл янз бүрээр л дууддаг юм харин чамайг хэн гэдэг вэ? ийм хөөрхөн охин чинь хачин гоё нэртэй юм байгаа биз дээ гээд охины сүмбэн цагаахан хуруунууд руу харан огцом харцаа өргөн харц тулгарлаа,
-Намайг Уу У У Урнаа гэдэг гэж ээрч гацан харцаа шалруу шилжүүлэн улайх охиныг хараад Гомбосүрэн урьд хожид догдолж байгаагүйгээрээ догдоллоо,
-Урнаа чи яагаад ийм орой буудал дээр сууж байгаан гэр чинь хаана юм бэ? ах нь хүргээд өгье гэхэд Урнаа сандарч тэвдэн юу гэхээ үл мэдэн
-Үгүй ахаа би эндэхийх биш хөдөөнөөс ирээд айлаа олдоггүй ээ гэж шууд л санаанд орсноо хэлээд тавив, Гомбоо ч үнэн худалыг нь асуухыг хүссэнгүй
-Аа тиймүү тэгвэл ахын дүү айлаа олтлоо манайд байж болно шүү би ганцаараа амьдардаг юм нэг иймэрхүү лү байх юм байна ш дээ гэж умгар өрөөгөө тойруулан харлаа

Сэтгэгдэлүүд:
гоё гоё үргэлжлэлийг нь хүлээж байгаа
Amjilt husiy!
yamartaa ch unshigch bid nar chin chamta hamt shu.
amjilt Pasha
bid bugd hamt blhr olnii itgel setgeleer hurdan edgenee
Sain bn uu chi amid uu bi Burhan buruu hardaggui uguulliig chini unshaad udlaa urgeljlel odoo hurtel garahgui bn. Urgeljluulehiig guij bn shuu. Ahmad unshig ch
амьд уу?
таг болчих юмаа
үргэлжлэлийг хүлээж хүлээж тэсэлгүй асууж байна
нуугдаад байлгүй хурдан гарч ирээрэй
Сэтгэгдэл үлдээх: