Урнааг хичээлдээ ирэхгүй нилээдгүй хугацаа өнгөрөхөд анги даасан багш Жаргал нь санаа зовон гэрт нь очиж юу болсныг хараад дуу алдан гайхаш тасран ээжээс нь асуутал ээж нь түүнд үнэнийг хэлсэнгүй гадаа танхай жаалуудад зодуулсан гэж үнэнээс огт өөрийг яриад багшийн амыг таглаад өнгөрөв, Гэвч багш нь ээжийх нь үгэнд итгэсэнгүй нэг л аймаар зүйл болоод буйг мэдрээд байлаа, Гэртээ очоод ч тайван байж чадсангүй нүдэнд нь байсгээд л Урнаагийн шалз цохиулсан уруул нүдээ нээхийн аргагүй болтлоо хавдсан нүүр харагдаад тайван сууж чадсангүй,
Шөнөжин Урнаагийн тухай бодон нойргүй хонож үүр цаймагц яаравчлан хувцасаа өмсөн сургуулийн зүг хурдан алхлаа, Тэр хэзээ ч ийм эрт ирж байсангүй нааш цааш алхан захирлын өрөөний үүдэнд товор товор алхана цаг ч удаанаас удаан байлаа, Ашгүй нэг юм уван цуван цугларч эхэллээ, Тэдэнд охины тухай мэдэгдэн нэг өдрийн чөлөө гуйн сэргийлэхэд ажилдаг ах руугаа явлаа, Жаргал багш Урнааг танхай жаалуудад зодуулан гэртээ нүд хальтрам байдалтай байгааг ахдаа хэлэхэд сэргийлэхч ах нь итгэсэнгүй ийм явдал гарсан даруйд мэдэгдэх ёстой гэж хэлэн хамтдаа Урнаагийх руу явав,
Хонх түгшүүртэйгээр тачигнан дуугарахад Найдан
-бас хэн бэ? гэж тээршаан өөртөө хэлэн хаалга тайлаад дүрэмт хувцастай хүн тап хийтэл ёслон
-энд Урнаа гэдэг охин бусдад зодуулан хүнд байдалтай байна гэж шудрага иргэд мэдэгдсэний үндсэн дээр ирлээ охиныг яагаад мэдэгдсэнгүй вэ? гэж асуун орох зөвшөөрөл аван дотгош орлоо, Найдан гэнэтийн энэ байдалд сандарч мэгдэн ээрч гацан
-Өө тийм манай том охин гэсээр гэнэтийн зочдоос халган байж цай цүү хийж өгөв, Сэргийлэгч бичиг цаас гарган ирж Найдангийн хэлсэн бүгдийг тэмдэглэн авч
-Яагаад сэргийлэхэд мэдэгдээгүй билээ, Охинтой чинь уулзаж асуух зүйл байна гэхэд Найдан сандчин байж
-Үгүй өнөөдөр хэрэггүй байх одоо амарч байгаа маргааш би өөрөө ажил дээр чинь дагуулаад очьё гээд аргалаад гаргав,
Жаргал багш ахтайгаа гараад энэ бүхэнд хойт эцэг нь буруутай байх гэлцэн маргаашийг хүлээхээр болов,
Найдан Дарийг ирэхийг хүлээн нэг л түгшүүртэй байв, Өөрийн хийсэн бүгдийг илрэх вий гэхээс үнхэлцэг нь хагарахаа шахан Урнаад хэзээ ч гаргаж байгаагүй эелдэг ааль гарган
-Аавын шар охин гайгүй юу? ямар хоол идэх үү? гэхчлэн цаанаа л нэг гэмшсэн дүр эсгэн цагийг өнгөрөөж байлаа, Дарь ч ажлаа таран ирж өдөр юу болсон тухай сонсон
-энэ бүхэнд гайхаш тасран Жаргал багш л хэлж дээ гэж ярилцан одоо яая гэхэв олон түмэн чамайг охинтой маань ямар харгис ханддагийг сэргийлхэд хэлж дээ юм ээлжтэй байдгийг чи харавуу? гэж санаашран хэллээ, Найдан өөрийн бурууг зөвтгөн бодож байсан ч энэ удаа ил гарган хэлсэнгүй харин ч Урнаагаас уучлал гуйн
-аав нь дахиад охиноо зодохгүй маргааш сэргийлэхийн хүнд танихгүй хүнд зодуулсан гэж хэлээрэй гээж алим мандаринаар хууран худлаа инээн толгойг нь ойр ойрхон илж байв, Хүүхэд л болсон хойно аав маань намайг дахин зодохгүй гэж гэнэхэн ухаандаа бодон гэмтэж шархалсан амандаа мандаринаа хуваан хийж идж байлаа,
Сэргийлэхийн ах Урнаагаас
-Миний дүүг хэн зодсон бэ? аавыг чинь чамайг дандаа зоддог гэж хүүхдүүд хэлсэн үнэн үү? гэсэн асуултад охин дуугүй л толгой сэгсрэн хоёр гараа өвдөгнийхөө завсар хавьчуулан доош харан суусаар гарч явлаа,
Охиныг өрөөнөөс гарч ирүүт л хэзээ ч тэвэрч үнсэж булцгархан хөөрхөн гараас нь хөтөлж үзээгүй хирнээ Найдан шууд л тэврэн үнсэж буулгаад хөтлөөд гарав, Сэргийлэгч залуу хойноос нь харан толгой сэгсэрэн
-эвий дээ энэ охины ирээдүй гэж өөрөөс нь өөр хэнч сонсогдохооргүй хэлээд өрөөрүүгээ буцаад орлоо,
Нээрээ л энэ өдрөөс хойш аав нь дахин Урнааг зодож тарчлаасангүй Дарь ч нөхөртөө итгэн халуун дулаан уур амьсгалтай болсон гэр бүлээ улам их хайрлан дуу хөөрөөр дүүрэн байх боллоо, Найдан Урнааг харах бүртээ нүд нь хорсовч дахин дэмий зүйл болж магадгүй гэж бодон гар далайхыг урьтал болгосонгүй харин хувцас болоод идэж уухад нь хориг тавин ханзархай хуучин хувцастай дундуур ходоодтой явуулсаар 5н өвөл 5н зуныг үдлээ,
Урнаа өдөр ирэх тусам өнгө зүс орон ээж дариа шигээ үзэсгэлэн төгөлдөр болж байлаа, Нүдэн дээр нь өсч бойжин сайхан охин болж буйг харсан Найдангийн цээжинд эмзэг турьхан охиныг эзэмдэх адын хүсэл дүрэлзэн ассаар боломж гарвал да гэж өөртөө хэлэн боломжийг хүлээн хумсаа нуусан муур аятай Дарийг гадагш хоногоор яваасай гэж хүлээдэг болов,
Гайт тэр өдөр Дариа хүний оронд шөнийн ээлжинд хонох боллоо гэж утсаар хэлэн хүүхдүүдээ хооллоод эртхэн амраарай гэж хэлэв, Энэ үгийг сонсон Найдан дүү нарыг нь хурдхан унтуулахын түүс болон Урнаагаар юм хийлгэнэ гэж худал хэлэн дүү нараас нь салган гал тогоонд дэмий баахан гурил зууруулан үлдээлээ,
Урнааг яагаад ч юм айдас нөмрөн бяцхан зүрх нь цээжиндээ багтахгүй болтлоо нам гүмд сонсогдохүйц цохилон хэн нэгэн араас нь гэтээд байгаа мэт санагдан буланд хяран хурдхан л гурилаа зуураад дүү нар дээрээ очихоор яарч байлаа,
Араас нь тэвэрч аваад амыг нь дараад авахад Урнаагийн нүд аяганаасаа бүлтрэх шахан тийчигнэж хамраараа хурдан хурдан амьсгалан айсандаа хоёр нүдний нь аяганд нулимас цийлэлзэх тэр агшинд амын нь дарсан хүн өөрлүүгээ эргүүлэн харуулахад
-Ээ бурхан минь эцэг нь зэвүүн муухайгаар инээн нүдэнд нь тийм гэхийн тэмдэггүй харц тодрон зогсож байв,
Бяцхан охин хичнээн уйлан эсэргүүцсэн ч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр яаж чадсангүй,
Найдан адын хүслээ гүйцээснийхээ дараа эмзэглэн ёолох охины чихэнд уруулаа наан
-Чи намайг ингэснийг хүнд хэлбэл чи лөөрөө ичгүүрт унана шүү чамайг л хүмүүс муугаар хэлнэ тэгээд би шоронд орлоо гэхэд дүү нар чинь чамайг үзэн ядна бас л өөр аавтай болно тэр хүн нь дүү нарыг чинь зодох л байх даа гээд Урнаагийн уруул дээр хуруугаа тавин
-тийм болохоор чи чишшшшш ойлговуу? гээд бослоо,
Охин шөнөжин шархиран өвдөх биеэ угаан өөрийн азгүй заяагүйд гутран өөрийн биеэ үзэн ядсаар тэр хар шөнийг үдлээ,
Дарийн сэтгэл гэрлүүгээ нэг л яаран хурдхан гэртээ харихын мөн болон ээлжээ ч бүтэн хүлээлцэлгүй яаран гэрийн зүг гүйлээ, Гэртээ ирэхэд нөхөр нь ч хүүхдүүд нь ч байсангүй бүгд хичээл сургуульдаа явцгаасан байлаа,
Урнаа ямар нэгэн юмнаас айсан аятай урьдын сэргэлэн цовоо байдал нь алга болон нэг түгшүүртэйбайдал дунд амьдрах болов, Найдангийн талаар хүмүүст хэлье гэж бодсонч Найдангийн хэлсэн үг нь чихэнд нь хадан жаалхан биедээ баймгүй зовлон гунигийг тээж дүү нараа өнчрүүлэн өөрийн туулсныг туулуулахыг үнэндээ хүссэнгүй ээждээ гомдохын ихээр гомдовч хэлж буруутгаж чадсангүй,
Найдан Урнаагийн орох гарахыг хянан цагдах нь ихсэж үеийн хөвгүүдээс нь харамлан зарим үед хэлэх хэлэхгүйгээр хэлж байхын эцэсгүй байлгах болов, Тэдний хоорондын харьцааг тэр 2оос өөр хэнч мэдсэнгүй,
Урнаа хичээлдээ ч явахаа болин найз нөхдөөсөө ч хөндийрөн гэртээ ч байхаа болив, Гэнэтхэн ингэтлээ хувираад байгаа охиноо юунаас болоод буйг ээж нь гайхан уйлж аргадаж зодож ч үзэв, Харин Урнаа энэ бүгдэд та лбуруутай гэж ганц л учир битүүлэг хариулт өгдөг байв,
Хойт эцгийн шуналаар дүүрэн харцнаас дальдчин унтсан хойно нь орье гэж гэрийхээ үүдэнд үүр цайтал дагжин чичирч суух ч үе байв,
Ингэж амьдрахаар амиа хорлочих юмсан гэж битүүхэн бодох ч амьдрал дандаа ийм байхгүй шүү дээ гэх бодолоор голоо зогоон наснаасаа эрт хэрсүүжсэн ухаан нь энэ бодлыг нь тас цохиж байв,

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: