Бурхан** БУРУУ** хардаггүй юм,,,,,,1

цав цагаахан даашинз өмсөн тольны урд жаргалтай инээмсэглэх охин Нандингаа харсан Урнаагийн зүрхэнд баяр баясал бас Гомбосүрэнг ирсэнийг хараад бүүр ч их өөрөөрөө болон охиноороо бахархах  бардамнах сэтгэл төрөн хөөгөөд  гаргасанаас нь хойш

-би охиноо, хатуу ширүүнийг ч үл хайхран бүсээ чангахан бүслээд амьдрал гэгч эргүүлэг рүү хар залуугаараа орсоноос хойш 21 жилийг ардаа хийн амьдралын бүх л хүндийг даван гарч одоо охин маань мэдлэг боловсролтой хэн ч эргэж харахаар сайхан охин болон өсч ээждээ ч дүүдээ ч хатуу бүхний өмнө сөхөрч явахад нь хань болон түшсэн хойт ч гэсэн хэнээс ч илүүгээр хайрлаж байсан аавдаа ачлалтай сайн охин болгон төлөвшүүлсэндээ бардамнан хорвоо ертөнцийн бүх агаар дуусчих вий гэсэн шиг цээж дүүрэн амьсгаа аван охиндоо дөхөн очиж зулайг нь үнэрлэв,

Хуримын үйл ажилгаанд олон хүн ирсэн байлаа,

 Үнэндээ Урнаагийн сэтгэлд охиноо хадамд гаргаж байгаа нь бяцхан гуниг төрүүлэн саяхан л ээжийхээ гараас хөтлөн орох оронгүй айл айлын хаалга цохин хоног өнгөрөөх гэж ядаж явсан нь саяхансан, Гомбосүрэнтэй ханилан сууж ээжийхээ үгнээс гажин эсэргүүцэж түүнийг даган гарч зовлон гэгч гашууны өмнө сөхөрч үзээгүй тулдаа тэр бүх хүнд хэцүүг сөрөн хоосон ч гэсэн зүрхэндэх хайраараа хооллон хүйтэнд ч хайрандаа халууцан  хэвлий дэхь үрээ хүлээн өдөр хоногийг хуруу даран хүлээж байсансан, Гэвч тэр их хайр нэг л өдөр гуниг зовлонг Урнаад авчирна гэж яахин төсөөлөх вэ дэ,

Урнаагийн хүүхэд нас хойт эцгийн хүнд гар зодуур нүдүүрэн дунд хар бараанаар дүүрэн өнгөрсөн болоод тэрүү Урнаа бяцхан ухаандаа

-хэзээ ч хүүхэдээ хойт эцгийн гар харуулахгүй гэж шүд зуун бодож нулимсандаа халтартсан бондгохон хацраа даран шийтгэлийн буландаа сууж ээжийгээ ирэхийг хүлээн чаг чаг цохилох цагийн зүүг хурдасгах гэсэн мэт дотроо хурдан хурдан тоолон сууна, Орцны хаалга хаагдах чимээг сонсон ухасхийн босч үүдээ дэлгэн харуулдан зогсоно даанч хүлээж байсан хүн нь ирсэнгүй доод давхарын айлын хаалга онгойн таг чиг болов,

Ард нь хүнд хөлийн чимээ гаран

-Мууг хог чинь хаалга онголзуулаад яах гээд байгаа цус вэ гээд ширүүн үгээр дайрах мөртөө нүд нь бүлтэлзэн айсандаа буланд хярах Урнаагийн толгой дундуур татаад авлаа, Айсандаа хурдан хурдан амьсгаадан

-Үгүй ээ ааваа ээжийг ирж байна гэж бодоод хаалга тайлж өгөөд гэрэл гаргасан юм гэхэд харгис хойт эцэгт нь энэ үг үнэндээ

-Тэнэгээ гэх мэт сонсогдон чамайг сургаад өгье л дөө гээд өдөржин тамлуулан шархандаа шаналан байгаа охиныг гудамжны гөлөг аятай нуруун дээрээс нь базан сэгсэрч гарлаа,

Нэг мэдэхнээ Ээжийх нь сандарч тэвдэн уйлагнан хашгирах дуу сонсогдон

-Миний охион ээжийн охион яачив даа Яалаа гэж ингэж байгаа юм бэ чи чамайг сэргийлхэд өгнө анхнаасаа чи намайг хүүхэдтэйг мэдсээр байж суучаад одоо ингэж харгислаж байдаг чи хэний гэрт ирчээд охиныг минь алчих гээд байгаан гэж эцэг гэх харгис араатан луу дайрах хашгираан бүдэг бадагхан сонсогдож хоёр нүднээс нь нулимас урсан ээжээ гээд дуудах гэтэл уруул нь памбайн амаа ангайх ч тэнхэл байсангүй нүдээ ч нээх чадал байсангүй энд тэндгүй дүү нарых нь уйлалдаан хашгиралдаан сонсогдон

-Аниа аниа гэх нь сонсогдож байлаа,

Хэд хоног шархандаа эмзэглэн орноосоо ч өндийсөнгүй аймаар зодуурыг ч хэсэгтээ л амссангүй,

хойт эцэг нь ч гөлөн гөлөн харж дахин түүн лүү ойртсонгүй гэсэнч харцан дахь хатуу ширүүн арилсангүй шархандаа эмзэглэн хэвтэх Урнааг хяламхийн харж тээршаан сав л хийвэл баашиллаа гэж элдвээр хараан зүхнэ, Гэвч охин луу ойртон очиж зодож тарчлаасангүй үүнд ээжийх нь хэлсэн үг нөлөөлсөн гэдгийг бяцхан ухаандаа охин ойлгож байлаа,  

  

 

Сэтгэгдэлүүд:

1. chinguunjav (зочин) | 2009-01-21 22:45:11
Ymar uruvdmuur ium be Amidral deer ch gesen iimerhuu novshnuud baij l baidag shuu dee yagaad salaad yvj boldoggui ium boloo. Alah iumsan uuriig ni
2. anhilam (зочин) | 2009-01-22 06:00:54
yasan uruwdultei ym bee ug n chinii uguulleguud goy duusdag shdee goy tugsguhiig bodooroi
3. betty 24 (зочин) | 2009-01-22 16:18:25
Hoorhii doo. Gehdee hoid etseg bur adilgui. Sain hun dund ni zondoo l bgaa. Amidraltai oirhon goe oguulleg bna
4. molor | 2009-01-22 16:26:48
Ёоё, сорви өвдөх шиг болчихлоо. Аймшигтай...
5. Jami (зочин) | 2009-01-22 16:28:00
unshihaas aichihlaa, aimaar ulaan yum baina. Daraa ni goyo unshihad evteihen deeltei bolohoor ni unshihaas
6. ВАФЛЬ | 2009-01-22 16:31:18
аая ...дэвгэр өнгө нүд эрээлжүүлээд байнаа
7. betty 24 (зочин) | 2009-01-22 16:32:13
Hoorhii doo. Gehdee hoid etseg bur adilgui. Sain hun dund ni zondoo l bgaa. Amidraltai oirhon goe oguulleg bna
8. solonog (зочин) | 2009-02-02 04:06:11
yamr utgagui bichchsensen um beee???????????oilgohood unene hetsuu bnsdeee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog