Заяа нь мэдэг,,, төгсгөл

Түмээ гэртээ гарч ирсэнээсээ хойш үе үехэн үнэгчлэх охиноо харан өдрийг өнгөрөөнө гэвч ээж нь гэж нэг л ам нь эвлэж хэлж чадахгүй миний дүү эсвэл хөөе хүүхдээ гэж дуудаж ээж аавыхаа инээдийг хүргэнэ. Энэбиш ч ялгаагүй ахын дүү агаагийн дүү гэж гэнэ алдан дуудаж хүн бүрийн инээдийг хүргэсээр нэг л мэдэхнээ аавын охин ээжийн охин гэж  дуудаж чадах боллоо, Түмээгийн ээж аав 2 ярилцан охиноо сургууль төгстөл нь зээгээ харая гэцгээв харин Долгорсүрэн ач охиноо өөр дээрээ өсгөж хүмүүлэх хүсэлтэй байгаагаа хүүдээ хэлэн бяцхан өрсөлдөөн ч болоод авав, Түмээ ч сургуулиасаа юуны тулд чөлөө авсан билээ гэж бодон эдний хэнд нь ч охиноо өгөлгүй өөрөө өсгөнө гэснээр 2 талын хөөрхөн маргаан өндөрлөв, 

Зуны амралт дуусаж Энэбиш сургуульдаа явах болж хайртай эхнэр охин хоёроосоо салж ядан байхыг нь харсан ээж аавууд нь тусд нь байлгаад дэмий гэж зөвлөлдөн хотод нэг өрөө байр авч тусд нь гарган зээ охиноосоо салж ядаж байсанч явуулцгаалаа,

Энэбишийн хувьд сургуулиа төгсөөд шууд л аль нэгэн аймаг юмуу сумруу хувиар аван явахаас хойш хэмээн ТҮмээтэйгээ ярилцан дэмий л цаг хугацаа алдана тэгснээс солонгос руу ажиллахаар явая тэгээд ч амьдралаа аваад явах чинээний болчихоно ш дэ хичнээн хол байсан ч бид хоёрыг охин маань бас хайр сэтгэл маань холбож байгаа учраас холдож сална гэж үгүй гэж ярилцан хоёр талыхандаа ч хэлж хэцүү шийдвэр гаргалаа,

Түмээ хайртыгаа явуулах дургүй байсанч сайхан амьдралын төлөө охиныхоо ирээдүйн төлөө явуулахаар шийдлээ,

Энэбишийг явахыг сонссон Чанцал солонгос орныг зорих талаар нууцхан  хөөцөлдсөөр танил тал мөнгө хөрөнгө харамгүй зарцуулан гүйж бүтээж чадлаа одоо харин хүлээх л үлдлээ, Энэ боломжийг л түүнд бурхан хайрласан мэт алдаж болохгүй боломж олдлоо, Хол байгаа 2ын хайр аяндаа л мөхдөгөөс хойш хажууд нь байгаа хүн л хожино гэж бодож байв, 

Өглөө эртлэн босч цайгаа чанан тэнгэр бурхандаа цайныхаа дээжийг өргөн

-*хань нөхрийг маань эрүүл энх санасан зорьсныг нь биелүүлээд охин бид хоёр дээр нь хурдан ирүүлж өгөөрөй гэж бурхан тэнгэртээ даатган залбирч хэзээ ч сүсэглэн биширч байгаагүй бурханд сүсэглэн хайртай ханиа даатган дахин дахин залбирч байв, Хайртыгаа ингээд явуулна гэхээр өр нь өмөрч аньсага нүдийг нь нулимас бүрхэнэ гэвч одоо яая гэхэв амьдарлаас хойш дутуу гуцуугүй өөдөсхөн охиноо хүнээс дутуугүй явуулах гэсэндээ л хайр сэтгэлээ хатамжлан харь орныг зориж байгаа ханиа өрөвдөнө, Түүнийгээ явахаас нь өмнө хэзээ ч очиж байгаагүй гандан тэгчилэн хийдээр хамтдаа  явж ном гүрэм уншуулан аян замын ерөөл уншуулж амь насыг нь даатган мөргөл үйлдэн буян хийлээ,

Ай хөөрхий маргааш хайртай бүхнээсээ хол харь орныг зорих нь дэ гэж гуниг тээн хамар нь шархирахад хайртыхаа хажууд нулимасаа үзүүлж болохгүй шүү дэ энэ маань дагаад уйлчихана гэж хоолй нь зангиран нулимас нь цийлэлзээд ирэхэд хүчээр залгин хоёр талд нь наалдан хэвтсэн эхнэр охин хоёроо удаан гэгч нь чанга тэвэрлээ, Түмээгийн нүдэнээс байсгээл том том нулимас бөмбөрөн

-Хайраа хамаагүй ажил ажил гэж гүйж байгаад ядаргаанд орчихвоо хоол цайгаа байнга хийж идэж ууж байгаарай болж өгвөл ажлаа тараад л шууд амарч байгаарай элдвийн хүмүүстэй битгий нийлээрэй хойно чинь хүлээж буй амьдрал байгаа тэнд байгаа монголчууд гэр орноо санахаараа архинд орчдог юм гэнэ лээ холхон байгаарай гэж захин Энэбишийн хацар дээр гараа тавин

-бид хоёр чамайгаа яасан их санах болдоо гээд санаашран уруул дээр нь үнслээ, Энэбишд ч гэсэн хайртай охин эхнэр хоёроосоо салж явах гэдэг ямар их хэцүү байгааг үгээр илэрхийлэшгүй байлаа Энэбиш

-миний хайрт битгий санаа зовдоо ердөө л 4хөн жил ш дээ тэгээд тэр чигээрээ тэнд байхгүй амралтаа аваад жилд нэг удаа ирж байна шүү дээ гэж тайвшруулсанч бүтэн жилд ердөө л ганцхан удаа сар хүрэхгүй хугацаанд л хамт байна гэж бодох аймшигтай байлаа,

Буянт-ухаа дээр энд тэндгүй уйлалдаж салж ядсан хосууд, ээж аавууд, аавыгаа ээжийгээ даган уйлалдах хүүхдүүд элэг эмтэрэм,,,,,,  Болдогсон бол зөвхөн монголдоо энх тунх амьдрахсан даанч нөхцөл нь бүрдэхгүй юмдаа хангалуун сайхан амьдралын төлөө хагацаж салахаас ч өөр арга үнэндээ алга гэж шогшрох хүмүүсийн яриа чих дэлсэнэ,

Түмээгийн ээж аав хадам ээж аав нь бүгд ирцгээсэн  байлаа бүгд л сайн явахыг эрүүл мэндээ бодохыг сануулан аян замдаа сайн явахыг ерөөн үнсэж үдэцгээнэ, Олны дундуур зүсэн дайрлах нэгэн бүсгүй

-Хөөе Энэбишээ хөөе гэж хашгиран тэдэн дээр ирлээ

Чанцал бүжгэнд явах гэж байгаа аятай хувцасласан нь бусдын дотороос сондгойрон харагдаж байлаа, Хумсаа час улаан өнгөөр будсан гараа Түмээрүү сарвайн

-За баяр хүргэе охинтой болсон гэлүү? очиж чадаагүйд уучлаарай, Энэбиш бас явах гэж байгаа юмуу гээд Энэбиш рүү эргэн харж

-ангийн андтайгаа явж таарах нь дэ гээд инээмсэглэхэд Түмээгийн нуруугаар хүйт даах шиг боллоо, Явах цаг болсныг зарлахад Энэбиш хөөрхөн бандгар цагаан охиноо дээш өргөн

-Алив миний хөөрхөн охин ээждээ сайн туслаарай гэж энгэртээ наан удаан гэгч нь үнсээд Түмээгээ хамтдана тэврэн үнслээ, Эргэд харвал л явахаа бүр мөсөн больчих юм шиг санан хичнээн хүссэн ч эргэж харсангүй Түмээ ч хайртыгаа хамгаас илүү ойлгож байлаа, Харин Чанцал Чанцал гэж бодохоор л гол нь харлан харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байв,

********

Хайр нь ажлаа сайн хийж байгаа чинийхээ хэлснээр үргэлж хоол цайгаа өөрөө хийж идэж байна миний охиныг харуул даа ямар том болоо вэ? аав нь охиноо зөндөө их санаж байна одоо ердөө л жил 6сар тэгээл дандаа хамтдаа байна гээд бодохоор нойр хүрэхгүй байх юм гэж хайртай эхнэр охин хоёроо харсан Энэбиш догдлон ярина, Түмээ өдөр бүр л интернэтээр Энэнбишийгээ харах гэж яарна гэвч заримдаа л холбогдох нь даанч хяслантай, Болдогсон бол өдөржин царайг нь хараад байж быайхсан гэж хүснэ, Охин нь жигтэйхэн том болчихсон 

-Ааваа хурдан ирээрэй ээж таныг санаад уйлдаг гэхийг сонссон Энэбиш харихыг дэндүү их хүснэ, Түмээд Энэбиш их чамин утас явуулсан байв дугаар аван ойр ойрхон Энэбиштэйгээ ярин байнга холбоотой байсан ч сахилгагүй охин нь тагтан дээрээс шидсэн тул гар мухардав,

 

Энэбиштэй холбоо барилгүй сар хиртэй боллоо, Утас руу нь залгахаар авахгүй эсвэл таслаад байх юм нетэд ч орж ирэхээ боличхож яагаад байгаан бол бие нь гайгүй л байгаа даа гэж санаа зовон Түмээ нааш цааш алхална, Охин нь байсгээд л

-Ээжээ аавыхаа нүүрийг хараад ярья л да гэж шална, За ямар ч л байсан имайлээ шалгая юм ирсэн байж магадгүй гээд шалгатал нэг захиа иржээ гэхдээ Энэбишээс биш байв,

       *****

 УУЧЛААРАЙ БИ ЭМЭГТЭЙ ХҮН УЧРААС ЧАМД ЭНЭ БҮГДИЙГ ХЭЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ САНАГДААД эНЭБИШ ЭНД ЭХНЭРТЭЙ БОЛСОН ТҮҮНИЙГ НЬ чАНЦАЛ ГЭДЭГ ЧАМААС ЗӨНДӨӨ УДААН НУУСАН ЮМ ГЭХДЭЭ БИ ЧАМАЙГ ОХИНЫГ ЧИНЬ ӨРӨВДСӨН ЮМ НАЙЗАА САЙН БОДООРОЙ ,гээд Энэбиш Чанцал 2ын их л дотно тэврэлдэн авахуулсан зургийг явуулсан байв, Газар тэнгэр эргэх шиг биднийг холбож байгаа хайр сэтгэл охин минь байгаа болохоор чи минь битгий санаа зов гэж хэлж байсан үг нь чихэнд хадаад явчихав, Сайхан амьдралын төлөө гэж явсан хань нь итгэл алдан өөр хүний өвөр тэмтэчсэнг дуулсан Түмээ сэтгэлээр унан гарч оролгүй хэд хоног гэртээ байлаа Архангай руу ярин Энэбишийн тухай хэлж баахан уйлж авлаа хөөрхий хадам ээж нь яахаа мэдэхгүй яаж байгаан бол Чанцалтай юу гэж итгэж ядан асууж хүүтэйгээ ярих гэж оролдсон ч эсвэл тасдаад эсвэл бүр салгацан байгаад байв, Гайхаш тасран бэрийндээ ирсэн ч яаж тайтгаруулахаа үл мэдэн хэд хоноод буцлаа,

Түмээгийн сэтгэлийн шарх он цагийн аясанд аньсаар нэг жил өнгөрлөө одоо түүнд зөвхөн бяцхан охиныхоо төлөө л амьдрахаас өөр зүйл үлдээгүй мэт хадам ээж нь үе үе ирэх боловч Түмээ гэртээ дахин оруулсангүй нэг бус удаа хөөрхий хадам ээж нь үүдэнд нь сууж шөнө хагасалсансан, Түмээ Энэбишийг зөвхөн дахин хэзээ ч эргэж ирэхгүй сайхан дурсаж хайр байсан гэж сэтгэлдээ мөнхлөх гэж оролдоно, Аавыгаа өвчсөн мэт төрсөн охиноо харахаар өөрийн мэдэлгүй санаа алдсаар,

**********************************************

Түмээ охиноо цэцэрлэгээс нь аваад ирж явахад нь нүднийх нь дээд зовхи ойр ойрхон татаад байсныг санан инээд алдан

-за хө нүдний дээд зовхи татахаар магнайгаа хагартал баяралдаг гэсэн дээ миний охион бид хоёрыг хэн тэгтэл нь баярлуулах юм болоо? гэж охиноо энхрийлэн үнсэж

-ээж нь маргааш заавал эрт очиж авнаа дахиад багшид нь загнуулахгүй шүү тиймээ гэхтэй зэрэгцэн хаалганы хонх жингэнэн дуугарч тэр хоёрын хөгжилтөй яриаг тасаллаа,  Охин нь хүүе гэхийн завдалгүй гүйж очин хаалгаа дэлгэлээ

-Ээжээ аав аав ирлээ ш дээ миний ааваа ааваа та чинь яасан их удаваа ааваа ааваа гэж хашгирахад Түмээ зогсож байсан газраасаа ч хөдөлж чадсангүй Хайртай хань нь хүрээд ирж гомдол цөхрөл нулимсаар угааж үдсэн өнгөрсөн амьдрал нь нүдний нь өмнүүр хөврөх шиг,  

Чанцал өнгөрсөн 4 жилийн турш Энэбишийг өөрийн болгохыг бишгүй л нэг хүссэн гэвч бүх зүйл санаснаар нь болж байсангүй ганц удаа л баяр тэмдэглэнэ гэж хэсэг монголчуудтайгаа нийлэн шавайгаа ханатал ууж наргиж баахан тэврэлдэж зургаа авахуулснаас өөрөөр түүнд хуруугаа ч хүргэж чадаагүй тэр шарандаа Түмээд өөрийн зурагтай имайл илгээсэн нь тэр,

Энэбиш Түмээ рүү зөндөө залгасан ч холбогдох боломжгүй гээд имайл бичсэн ч хариу ирээгүй билээ, Ээжрүүгээ ярихад баахан уйлж загнаж байгаад л утсаа тасалснаас өөр зүйл болсонгүй, Түмээ Энэбишийн энгэрт тэврүүлэн хоёр гараараа зогсоо зайгүй зөөлөн зөөлөн цохиж цурхиртал уйлах дуун Зулаа охины

-Ааваа ааваа миний аав гэж хашгирах дуун  

-Одоо ингээд дандаа хамтдаа хэзээ ч та хоёрыгоо орхиж явахгүй гэж нүүр нүдгүй үнсэх Энэбишийн дуун хоорондоо хоршин энэ хорвоогийн хамгийн их жаргалыг тэдний гэрт авчирлаа,

Сэтгэгдэлүүд:

1. MURUN (зочин) | 2008-12-11 18:09:20
1-T
2. embi | 2008-12-11 18:17:34
ёоох нэг дор бүгдийг нь уншиж дуусгалаа шдээ хэ хэ
Аз жаргалтай сайхан төгсгөл байна. Чамд амжилт хүсье
3. M (зочин) | 2008-12-11 18:21:27
hey iim huurhun zohiold Zaya ni medeg gedeg ner ogood baihdaa yadag yum beee...Zaya ni medeg gedeg chin arai l avtsaldahgyi ner bsan bna shd...
4. otgoo (зочин) | 2008-12-11 18:34:55
iim saikhan hair odoo baiga bolov uu?

Bayarlalaa goy duusgasand
5. whitepearl | 2008-12-11 18:44:21
yooo yu bolovoo l gej bodloo shd, tiim bailgyi dee, ene chantsal shig gaitai hyyhnyyd tsuuhun baigaasai
6. tungaamnh | 2008-12-11 19:12:07
яаааа Чаагий аниа та шүүүүүүүүү
та гоё шүү


Аманда эгчдээ баярлалай
7. jaaggi (зочин) | 2008-12-11 22:40:58
saihan togsloo. thanks
8. BMR (зочин) | 2008-12-11 23:24:34
za yostoi saihan togsloo doo hehe..
9. gorzook | 2008-12-12 00:16:57
Ёоооооо энэ Чанцал гэж хачин юм нээрээ зүрх аваад хаячих юм. Ёстой нэг амьдралын садаа байна даа. За гэхдээ үнэн дийлдэг хойно бүх юм сайхан боллоо. Амжилт шүү.
10. Монгол Зон | 2008-12-12 00:24:26
bayar hurgey, amanda, saihan zohiol bolson shuu.
11. SOLONGO (зочин) | 2008-12-12 05:40:09
YOSTOI HOORHON BOLSON BNAA
TEGDHEE UUCHILAARAAI ARAI JOOOHON HIIMEL CH UM SHIG BOLCHJEE HEHE
SORRRY!
BAS BODLOO HELEH YOSTOI SHDE TEE? HEHE YAG UNSHIJ BHAD SHAN BNA L DAA TEGDHE YAG TOGSGOL NI IH SHAN BOLSON BOLOVCH BAS JOOOHON AMIDRALAS HOL CH UM SHIG BOLCHEJE!
YMR CH BAS IREEDUI BNA SHUU IIMERHUU OGUUUlleg bicheh! ok?
amjilt husii! AMANDa-daa
12. Болжмор | 2008-12-12 06:08:53
Миний муу охин бас ингээд л ээжээ гэж зөндөө уйлах байх даа...нэг л өдөр хонх дараад ороод ирнэ гэж харуулдаж байгаа байх даа...амьдралд хайр байдгийг харуулж чадсан сайхан зохиол боллоо...баярлалаа
13. bomblog (зочин) | 2008-12-12 08:51:56
goy zohiol bollooo... bayrlalaa
14. chin_xusel | 2008-12-12 09:07:50
ингээд л салчихаж баааайгаа юм байхдаа гэж бодоод Энэбиш.д зөндөө уур хүрлээ ш дээ. Ашгүй сайхан дууслаа. Аманда амжилт
15. enhriihen (зочин) | 2008-12-12 10:03:36
yooy za yamai daa .. sain zaluu bn oo. HAIR ch aguu shu
16. Search me duck | 2008-12-12 10:04:14
Баярлалаа ёстой гоё төгслөө хэхэхэхэ. За даа би ч угийн л сайхан төгсгөлд дуртай л дөө хэхэхэх
17. undaraa (зочин) | 2008-12-12 10:14:50
yooy muu enebishd aimar uur hurch bailaashdee ashgui dee saihan togsloo bayarlalaa dahiad zondoo olon saihan zohioluud bicheerei
18. booyo46 | 2008-12-12 14:54:04
гайхалтай төгсгөл баярлалаа би яагаад ч юм ийм төгсгөлд маш дуртай байдаг юм. Бүүр дотор нь орчихсон байлаа нулимс нүдний аньсага дүүргээд л...Өшөө олныг илүү сайханыг бичээрэй чамтай байнга хамт байх болно.... Мэдээж блогоор
19. betty 24 (зочин) | 2008-12-12 15:29:14
Ai hoorhii
20. Byalzuuhai (зочин) | 2008-12-15 04:34:37
ashgu shn duuslaa.mash ih bayarlalaa.iim shn hair bdat uneheer ih bayarlaj bna
21. SSunday | 2008-12-21 02:17:08
Ямар сайхан сэтгэлтэй эр хүн бээ. Ямар ч эрэгтэй хүн ийм их зориг тэвчээр гаргах нь юу л бол. Гэхдээ хүн сэтгэлээ барьж хайраа хайрлаж чаддаг юм гэдгийг сайхан өгүүлжээ.Залууст үлгэр дууриалал болохуйц сайхан зохиол бичсэн чамд их баярлалаа. Уран бүтээлд чинь улам их амжилт хүсье ээ.
22. tsegi (зочин) | 2008-12-25 05:00:48
hi.yamar goy we bayarlalaa.amjilt husie,
23. moogii_kon24 | 2008-12-25 17:17:50
ингээд дуусаж байгаа юм биздээ.........
24. guamaa | 2008-12-27 11:08:28
eooe bugdiig ni unshlaa saihan bichjee
25. Niunia (зочин) | 2008-12-30 01:57:25
Saihan tugsgultei, saihan setgeltei zaluugiin dur gargasan setgel hudulgum zohiol boljee.
26. gerel (зочин) | 2009-01-10 22:05:06
togsgol ni taalagdlaa. er hun ch gesen unench baij, huniig hairlaj chadna gedgiig, bas hol baisan ch holdoj salahgui baij bolno gej oilguulsan goyo togsgol baina. tegehgui bol busad zohioluud solongos yavsan bolgon saldag gesen oilgolt humuust toruuleed, zaluu ger buluudiig biye biyedee itgeh itgeliig bagasgaad baih shig sanagddag baisii. bayarlalaa
27. betty 24 (зочин) | 2009-01-13 12:14:36
Amanda min haachchuu?
28. SSunday | 2009-01-17 01:19:19
Сайн уу, Аманда. Шинэ оны мэнд. Яагаад таг чиг болчихов оо? Шинэ зохиол эхлэхгүй юм уу? Хүлээж байгаа шүүү.
29. EmInEnT | 2009-01-21 19:21:02
huurhun engiin avsaarhan dajgui blog bna
30. xuulxunuu (зочин) | 2009-01-23 02:38:16
eostoi goe tugsluu.bayrlalaa
31. setgel (зочин) | 2009-01-24 17:28:07
shan uudrug uguulleg bna .bayaralaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog