Банзар Долгорсүрэнг ирсэн гэж дуулан яаран яаран ирж уулзахыг хүссэн ч Долгорсүрэн ямар нүүрээрээ уулзах вэ дэ гэж бодон уулзсан удаагүй, Банзарч нэг хэсэгтээ л тэдний үүдээр эргэлдэж байгаад ор сураггүй боллоо сүүлд сураг сонсохнээ олон хүүхэдтэй бэлбэсэн хүүхэнтэй суусан гэж сонсогдов, Долгор Банзарыг тэр хүүхэнтэй суусанаасаа хойш өнгө зүс орон гялалзаж явна гэдгийг бишгүй нэг сонсон харамсах үе зөндөө л гардаг байлаа гэсэнч нэгэнт л түүнийг амьдралдаа оруулаагүйгээс хойш хичнээн харамсаад ч яахав дэ гэж сэтгэлээ чангалгалж байв, Ингэж явсаар аавыхаа шахалт ээжийхээ зөвөлснөөр амьдрал мэдэх өөрөөсөө насаар нилээн ахимаг хүнтэй суун одоог хүртэл хамтын амьдралаа холбон буй энэ хүнтэйгээ дэр нэгтгэсэн билээ, Хүүгээ сургуульд орсны өвөл эцэг эхийн хуралд сууж яваад Банзартай халз мөргөлдөн ойр зуур үг солин хүүтэй нь дагавар охин нь нэг ангид хамт сурдагийг мэдэж авсан нь энэ Чанцал байв,
Түмээ байсгээл машины дуу сонсохоороо гарч гүйн зам тоссоор,,,,
Долгорсүрэн бэрээ харах тоолондоо өөрийн эрхгүй залуу насаа санагалзан хурдхан л хоёр хүүхдээ хамтдана байлгахсан гэж яарна
Түмээ Чанцалыг ирэх тоолонд үстэй толгой нь арзайж хадам ээийгээ Чанцалд хөл алдагт нь бүр дургүйцэн шөнө болгон орондоо уйлж надад дургүйгээ ингэж илтгэж байгаа юм байх да гэж боддог боллоо, Нэг өглөө Чанцал өнөөх л ирдэг шигээ ирэн инээд хөөр дуу шуу болж байхад нь Түмээ тэсэлгүй хадам ээждээ
-Та намайг танай бэр болж байгаад дургүйцсэндээ ингэдэг юмуу? би чинь гэр оронтой хүн ш дэ намайг яг л байхгүй юм шиг энэ Чанцалыг харахаараа хөл алдан гүйх юм би ингэж байж чадахгүй гэртээ харилаа гээд хадам ээжийгээ хориглохыг ч үл тоон хэдэн хувцасаа боож аваад замын унаанд суун төрсөн гэрлүүгээ явлаа, Долгорсүрэн гуай битгий яваач гэж хичнээн гуйсанч үгэнд нь оролгүй гараад явсан бэрдээ гомдон араас нь ч гарсангүй,
Энэбиш Түмээг гэрлүүгээ явсан гэдгийг сонссоноос хойш улам ч их яаран хурдхан очоод аваад ирэхийг хүсэн явж ядаад байгаа цаг хугацааг хараан зүхнэ, Ашгүй амралт ч эхэллээ, Энэбиш төрсөн гэрлүүгээ биш Түмээгийх рүү шууд явлаа, Түмээгийн зааж өгсөн хаягаар очтол Түмээ гэртээ алга аав ээж хоёр нь л байлаа тэд ч Энэбишд нааштай хандсангүй харцаараа загнан дуугүй дүнсийцгээнэ, Түмээг хаачсанг асуухад эмнэлэг явсан гэснээр тэдний хоорондох яриа өндөрллөө,
Өрөөнд нам жим ноёлон хааяхан дүнгэнэх ялаа цагийн зүү урагшилж буйг илтгэх чаг чаг гэсэн дуу л гарна, Нилээн суусны эцэст Түмээ орж ирлээ Энэбишийг хараад л шууд л уйлаж ээж ааваасаа ч эмээлгүй энгэрт нь наалдан
-ээж чинь намайг чамтай сууж байгаад дургүйцээд байх шиг байна лээ Чанцалыг ороод ирэхээр л хөл алдаж гүйгээд намайг танайд байхад хүний урманд юм яриагүй хирнээ Чанцалыг ороод ирэхээр л далан долоон юм яриад суучхана тэрнийг явуулах ч дургүй намайг гараад явахад хойноос маань ч гарч ирээгүй гэж гомдлон цурхиртал уйллаа, Түмээгийн ээж аав 2 чимээгүйхэн гарч нөгөө өрөөндөө орцгоолоо, Энэбиш юу ч хэлж чадалгүй хайртыхаа мөрөөр нь тэврэн аргадах үгээ олж ядан дэмий л толгойг нь илэн духан дээр нь үнсэнэ, Энэбиш яагаад ээж нь хайртай хүнийг нь ингэж их гомдоон Чанцалыг эрхэмлээд байгааг ойлгосонгүй хар нялхаас нь л Чанцалд ухаагүй сайн байсныг нь мэдэх тул Түмээгийн ярьсан бүхэнд итгэж байлаа,
Энэбиш Түмээгийнд амралтаа өнгөрөөн удахгүй мэндлэх үрээ хүлээнэ, Түмээ Энэбишийг хүрээд ирсэнд хөл нь газар хүрэхгүй шахам баярлан хурдхан шиг л төрж аваад хүүхэдтэйгээ гурвуулаа байхсан гэж яарна,
Түмээ Энэбишийгээ ирсэнээс хойш урьд нь хэзээ ч хийж байгаагүй ажлаа хийн усанд яван гэрээ цэмцийтэл цэвэрлэн цаанаа л нэг гэргий шинжиндээ орсныг харсан ээж нь
-Эвий дээ миний нялх охин ингээд л айлын гэргий болох гэж тэр ээжийх нь яаж хандах нь яахав хамгийн гол нь энэ хоёр маань л хамтдаа байвал боллоо гэж сэтгэл нь уяран бодно,
Гүн шөнийн нам гүмийг эвдэн
-Энэбишээ хайраа би яг одоо төрөх гэж байх шиг байна гэж орчныг цочоон сандран хашгирах дуунаар гэрийхэн нь цөм сандралдан сэрцгээлээ, Түмээгийх эмнэлэгээсээ нилээн зайтай байх тул Энэбиш гадаа гаран яахаа мэдэхгүй ийш тийш баахан гүйж явсанаа гэнэт машин хайж гарснаа санан харанхуй гудамжаар дэмий баахан гүйж машин ололгүй буцан орж ирлээ, Түмээ уруулаа тас хазах нь уу гэлтээ байдаг чадлаараа уруулаа хазлан
-Ээжээ би өвдөөд байна намайг авраач Энэбишээ би яах уу? яг үхэх нь гэж өвдсөндөө шүд зуун хэлж байгаа хайртыгаа харсан Энэбишийн гар хөл салганан орох байх газраа олж ядан бараг л ухаан алдах шахаж байлаа ашгүй аав нь машин олж ирсэнээр Эмнэлэг рүү машинд чихэж авцгаагаад явав,

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: