Хоног өдрүүд харавсан сум мэт өдөр хоногууд ээлжилсээр нэг л мэдэхнээ хэвлий дэхь үр нь хөдөлж эхэллээ, Түмээг бие давхар гэдгийг багш нар нь мэдсэнээр хичээлээс чөлөөлөн маамуулах өдрөө хадмындаа очин хүлээхээр ойр зуурын юмсаа базаан замд гарахаар бэлтгэв, Энэбиш хайртыгаа гэртээ аваачин хайрт ээжийхээ нөмөр нөөлөгт үлдээх гэж буйдаа сэтгэл хангалуун байлаа, Харин Түмээд энэ бүхэн дааж давашгүй хүнд хэцүү даалгавар мэт аргагүй ч биз дээ хадам ээжийгээ анх удаагаа харж танихгүй шахуу айлд үлдэж байгаа болохоор сэтгэл нь хөнгөн гунигаар дүүрэн,,,,,,,
Шинэ бэр ирсэн сурагаар хавь ойрын ах дүү хамаатан садангууд нь цугларч үзмэр үзэж байгаа мэт Түмээг энэ тэндээс нь цоо ширтэн тогоо шиг том гэдсийг нь харан жиг жуг гэлцэн биесээ нудралцана, Настайцуул нь
-Эвий минь хар нялхаараа амьтан байна гэж хушуу дэвсэн эвийлцгээнэ, Энэ бүхэнд Түмээ баахан цухалдана тэднийг ирсэнээс нь хойш хүний хөл ч тасарсангүй орсон гарсан болгон нь зөвхөн Түмээг харах гэж л ирцгээнэ, Хугацаат чөлөө ч дуусах дөхөж Энэбиш сургууль руугаа явахаар бэлдэж маргааш өглөөг хүлээн хайртыгаа энгэртээ тэврэн удаан уулзахгүй нь дээ гэж Түмээгийн зүрхэн доор үе үе хүчтэй хөдлөх үрдээ
-Аав нь удахгүй хүрээд л ирнэ харин миний хүү ээжийгээ бага зодоорой хамаагүй чанга битгий өшиглөөрөй чамайгаа төрөх дөхөнгүүт аав нь нисээд л хүрээд ирнэ тэр болтол ээжийг нь мөн ч их санах байх да гээд би энд байна гэж илтгэх мэт хүчтэй хөдлөх үрээ яг л харж дэргэдээ байгаа мэт хууч хөөрнө, Түмээ инээд алдан
-Хэ хэ чи минь ямарч хөөрхөн юм бэдэ хүүхэд маань сонсож байгаа боловуу? хурдхан л төрөх юмсан тэгээд л гурвуулаа дандаа хамт байхсан тэ гээд гэдсэн дээр нь тавьсан Энэбишийн гарыг хацар дээрээ аваачин
-Чамдаа хязгааргүй их хайртай гэв, Энэбиш ТҮмээг тэврэн
-хайрт минь удахгүй амралт эхэлнэ ш дэ тэгээл дандаа хамт байна шүү дэ чамайгаа ээжтэйгээ үлдээж байгаа болохоор сэтгэл мөаань ямар амгалан байна гээч миний хайр санаа битгий зовдоо гэлээ,
Түмээ хашааны гадаа зогсон Энэбишийн сууж яваа машиныг далд ортол нь харан зогслоо, Бор толгойн орой дээр нь шахуу байдаг болохоор Цэцэрлэг хот алган дээр тавьсан мэт ил тод харагдана, Сүрлэг сайхан Булган уул хайртыгаа үдэн гаргаж өгч буй Түмээгийн сэтгэлийг ойлгох мэт холын холруу ширтэнэ,
-Аниа агаагийн авгай гэх дуун хадаж Энэбишийн хайртай ганц дүү охин нь цуурай хадуулан хашгирсаар Түмээ дээр ирэн
-Аниа өнөөдөр зулын 25н гэрийхэн бүгд Булган уулан дээр очиж зул өргөдөг юм та ч гэсэн хамт явна биз дэ орой би таньтай унтаж болохуу? гэж мянга мянган асуултаар булан инээд халгиасаар гэрийн зүг хөтлөлцөн алхав, Түмээд хайртынх нь гэрийхэн халуун дотно илэгсэг дулаахан хандаж байлаа гэвч ойр ойрхон Чанцал орж ирэх нь үнэхээр ядаргаатай бас уур хүрмээр байлаа хадам ээж нь ч Чанцалд ухаангүй сайн ороод ирэнгүүт нь л хөл алдан гүйж өө миний охин хүрээд ирэвүү? ийшээ суу гэрийхэн нь сайн уу сурлага өндөрүү? гэж элдэв зүйл шалгаан яриагаараа өдөржин уяж орхино Чанцал ч ойр ойрхон ирж хадмуудых нь амар мэндийг асуун Энэбишийн хайртай дүү охиныг эрээн цаастай чихрээр хууран энхрийлж эрхлүүлж байгаад явдаг байв,
Энэбишийн ээжийг Долгорсүрэн гэх энэ эмэгтэй ганц хүүгээ хүний зэрэгтэй хүн болгох гэж өөрийгөө ч умартан амьдралын төлөө гүйсэн нэгэн ямар сайндаа л хайргүй хүнтэйгээ ганц хүүгээ бодон суусан билээ, Долгорсүрэн гуай залуудаа Цэцэрлэг хотод байхгүй нутаг усныхандаа шагшигдсан ажилсаг ухаалаг царайлаг нэгэн байлаа, Тэр үед Долгорсүрэнтэй ханилан суух хүсэлтэй олон олон эрсийн халуун сэтгэл рүү нь ус цацан нэг л өдөр тээврийн жолооч даган хот руу явчихсан байв, Яг 2 жилийн дараа тогоон чинээ том гэдэстэй баадантай хувцасаа барьсаар нутагаасаа явсан шигээ чимээгүй төрсөн гэртээ ирсэн билээ, Энэ өдрөөс хойш гэрээсээ ч толгойгоо цухуйлгалгүй байсаар нярлав, Долгорсүрэн хүдэр чийрэг хөөрхөн хүүтэй боллоо, Харин хүүгийн аав ирсэнгүй хөөрхий Долгорсүрэн хүүгээ ой хүртэл нь хүйтэн сэрүүнийг ч үл хайхран аймаг ордог замын дагуу гэгээ тасартал нааш цааш холхин машины дуу сонсогдонгуут зам тосон хүүгээ тэврэн гүйж очдог байв аймаг хотлоороо Долгорсүрэнг өрөвдөн
-нөгөө хар юмаа л ирж явна уу? гэж зам тосдог бололтой гэж өөр хоорондоо ярилцаж Долгорсүрэн урьдын цагт эр хүний нулимасыг бишгүй дээ нэг үздэг байсан болохоор үйл нь толгой дээр нь бууж байгаа юм ч гэлцэх нь байв, Үнэндээ Долгорсүрэн бурханаас харамгүй заяасан гоо үзэсгэлэндээ эрдэн олон ч залуусыг гомдоог хөөж тууж түүн дотороос Банзар гэх хазгар залуугийн үйлийг дэндүү их үздэг байлаа Банзар Долгорсүрэнд сэтгэлтэй болчоод тэдний гадаа хонон өнжин уулзахаар хүлээнэ харин Долгор түүнийг ус түлээнд явуулчихаад л хөөгөөд явуулчдаг явахгүй бол нохойгоо тавиад хөөдөг Банзарт би чамтай заавал суунаа гэж итгэл төрүүлэн гэрийн хамаг ачаагаа үүрүүлэн эгээ л нэг эхнэр нь аятай байж байгаад нэг л өдөр замын унаанд суун ор мөргүй арилсан билээ, Түүнийг явсанаас хойш хөөрхий Банзар дуу шуугаа хураан уруу дорой царайлан архи дарсанд орж элдэв хэрэгт орооцолдож явсаар аавын хаалга татан жил гаран хоригдож байгаад Долгорсүрэнг нутагтаа буцан ирэхэд суллагдсан билээ,

Сэтгэгдэлүүд:
тус болж чадаагүйг минь уучилаарай..
Сэтгэгдэл үлдээх: