Энэбиш Чанцалтай өдөржин хүйтэн жаврыг ч үл анзааран баахан гадуур алхав, Улаанхуарангаас улсын багшийн их сургууль хүртэл зөндөө зүйлийг ярилцан багийн дурсамжаас авахуулаад хайр сэтгэл, эр эмийн ёсон, хуурмаг явдал гээд есөн шидийн зүйлийг ярилцан Түмээдээ ууралсан уураа ч умартан гагцхүү яриандаа хамаг анхаарлаа хандуулан явна, Өвлийн өдөр богино хойно нэг л мэдэхэд гэгээ тасарчихаж гэхдээ цаг яагаа чгүй, Чанцал Энэбишийн ярианаас Түмээдээ ямар их хайртайг мөн дандаа хамтдаа байхыг хүсдэгийг нь дэндүү сайн ойлгож Түмээг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч байв, Өөрийнхөө бодож байсан бодлоос ч айх шиг санагдан нэгэнтээ л миний хайртай хүн надаас өөр хүн хайрлаж байгаа юм чинь хайртыгаа зөвхөн зүрхэндээ л хадгалж явая гэсэн бодлоор солигдсон байлаа,
Энэбиш Чанцалд сэтгэл дотрохоо цөмийг нь уудлан яричихсан чинь цээж нь уужраад хамаг сэтгэл нь хөнгөрөөд явчихав, Аргагүй ч юмуу да сүүлийн үед Түмээтэй ярилцах нь битгий хэл царайг нь ч ховорхон харах болсон болохоор,,,,,,,,,,
Гадаа түнэр харанхуй ноёлон юу ч харагдахгүй пад харанхуй Түмээгийн сэтгэл ч гадаах харанхуй шиг зүрх нь ёолон гаслан уйлна өөрөө ч мэлмэрнэ, цонх ширтэн харанхуйд нүдээ дасгах гэсэн мэт цонхны шилэнд нүүрээ наан нулимсанд халтартан цантах шилийг амьсгалаараа төөнөн хурууныхаа өндгөөр оролдон зогсоно, Түмээ зайрмагтан цантсан цонх руу нүдээ ч цавчилгүй ширтсэн чигтээ
- Би уул нь чамдаа уурлаагүй ш дээ зүгээр л юу ч мэдээгүй байхад чинь л үзүүлэх гэж байгаад гээчихсэн юм гэхдээ дахиад шинийг аваад,,,,, чамдаа үзүүлэх гээд хүлээгээл байдаг чи минь хаа явна вэ наддаа хурдан ирээч дэ гээд цонхны тавцан дээр тавьсан жирэмснийг шалгах тест рүү нүд дүүрэн нулимастай харлаа,
**
Энэбиш Чанцалыг хүргэж өгчөөд гэрлүүгээ харих гэснээ болин сургууль дээр жижүүртэй хонож байгаа ангийн андруугаа очхоор алхлаа, Түмээ урьд шөнө цурам ч хийсэнгүй Энэбишийг хүлээнэ, Хаа нэгтээ ноход хуцалдан хөлчүү хүмүүс хашгиралдахад Энэбиш минь биш байгаа гэж гүн харанхуйгаас ч үл эмээн гарч харсаар нойр дутуу хоносон билээ, Өглөө яаравчлан сургууль руугаа ирж шалганы үүдэнд хайртыгаа хүлээн бөөнөөрөө ирж яваа сонсогч нарыг амдан очиж тэдэн дундаас хайртыгаа олоогүйдээ урамгүйхэн тэднээс холдоно, Нэгдэлт эхлэж бүх сонсогч нар жагсаалийн талбай дээр цугларсан үед Түмээ сандран жагсаалдаа орон хажуу дахь нөхдөөсөө
-Энэбишийг харвуу гэж асуун цааш нь дамжуулаад асуу да гэв, Түмээгийн энэ асуултанд нөхөд нь бага зэрэг гайхан дүрлийнэ, Дамжуулсан асуулт дамжуулагдан ирж
-Энэбиш байж л байна гэсэн хариулт ирэн Түмээгийн сэтгэлийг амраав, Гэсэнч хаана хоносон юм болоо? гэх бодол толгойд нь харван орж арай Чанцалтай хоносон юм биш байгаа? яг тэгж арай ч дэ гэж хардасандаа хашгирмаар болов,
Ашгүй нэгдэлт дуусан хүүхдүүд анги ангийн зүг хэсэг хэсгээрээ цувран явцгаав,
-Хөөе Энэбишээ хүлээж бай гэж Түмээ хоолой мэдэн хашгиран Энэбишийн араас хар гүйхийгээрээ ирж
-Чи ямар өөдгүй юм бэ? Хаана хоночоод ирж байгаан би шөнөжин чамайг хүлээгээд гээд цээжин дээр нь гараа тавин мэлмэртэл уйлчихав, Энэбиш ч Түмээгээ дэндүү их гомдоочихож гэж бодсон ч яагаад ч юм өөрийн мэдэлгүй Түмээгийг гарыг түлхэн юу ч хэлэлгүй бусдыхаа хойноос явлаа, Цээжинд нь гомдол зангиран юунд яагаад гомдоод буйгаа ч үл ойлгоно,
*******
Чанцал нутаг буцахаар боллоо,Нэгэнт л хайртай хүн нь өөрийнх нь гараас хөтлөхгүйгээс хойш түүнийгээ аз жаргалтай байгаасай л гэж хүссэнч хүсээгүй ч Түмээтэй нь тайван орхиж зүрхнийхээ шархиран уйлахыг ч тоолгүй буцахаар шийдсэн нь энэ, Ямарч л байсан явахаасаа өмнө Энэбишийхээ царайг харчаад явья гэж гуйх зүрх сэтгэлийхээ гуйлтаар тэдний сургууль дээр очлоо, Дуудуулчаад гарч ирэхийг нь хүлээн зогсож байтал удаан ч хүлээлгэсэнгүй гараад ирлээ
-Найз нь өнөөдөр буцлаа тэгээд явахаасаа өмнө чамтай уулзчаад явья гэж бодоод гэж хүчлэн инээмсэглээд доош харлаа, Энэбиш
-Өө тийм үү найз нь гаргаж өгч чадахгүй нь дэ замдаа сайн яваарай гээд гар барин салах ёс гүйцэтгэн эргээд орлоо, Чанцалд Энэбишээр гараасаа бариулан хэсэгхэн хугацаанд зогссон нь дэндүү жаргалтай зүрхэндээ нандигнан үлдээмээр мөч байв,
Түмээ хичээл дээрээ өдөржин үүлгэртэн Энэбишийг яагаад байгаан бол гэж бодон буруутанг хайн цухалдсаар барав, Энэ бүхэнд ганц л хүн буруутай энэ бол яах аргагүй Чанцалаас өөр хэн байв гэж бодон урьд шөнө Чанцалтай л хонож л дээ тэгээд л цаадах нь тархийг нь угаачхаж ямар ч хямдхан юм бэ гэж бодохоос хамар нь шархиран нүдэнд нь нулимас цийлэлзэж хармаан дахь тестээ дахин дахин базлан тэмтэрч бид 2 ч аавгүй болох нь дээ гэж дотоод сэтгэлдээ шивнэв,

Сэтгэгдэлүүд:
чаагий аниа арай л эрт шантарвуу даа та минь
er ni ysaniig ni ch medeegui baij shuud abort yarih chin shal amidralgui shdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
tumeee chi odooo yu ni ch medeegui baij huuhed alaad hayachihav ain????????????
Сэтгэгдэл үлдээх: