Түмээ Чанцалд дургүй нь хүрэх хэдий ч бас дотоод сэтгэл нь түүнийг бишрэх сэтгэл төрүүлж зовооно, Чанцалын өөртөө хэт итгэлтэй байдал эр эм гэлтгүй бүхний анхаарлын төвд нь байх мөн дэндүү гоо үзэсгэлэнг нь хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм, Чанцалын хэлсэн үг нь байсгээл Түмээгийн чихэнд хадаж өөрийн эрхгүй өөртөө анхаарал тавихаас ч аргагүй байдалд оруулж фитнесс төвд хичээлийхээ цаг зайгаар явж Чанцалд ад үзэгдэн Түмээгийн мууг үзэж байгаа өнөө муу тарга тэвээргээсээ салахаар зоригтой нь аргагүй явах болов, Энэбишийхээ өмнө хушуугаа унжуулан эрхэлж наалинхайтсаар хайраараа гангарааны гутал, цүнх, дэгжин нь аргагүй хувцас авахуулж аваад ганган хувцасаа өмсөж яваад Чанцалтай таарах юмсан гэж битүүхэн хүсэх боллоо, Харин Энэбишд Түмээгийн энэ бүх араншин нэг таалагдаж өгөхгүй хөөрхөн хүүхдэрхүү ааль нь өөрчлөгдөн бусдаас ялгарах юмгүй болоод буй мэт санагдах боллоо,
Чанцал хотод дэмий л ирж дээ гэж дотроо гансран ээж аавыхаа хайр халамжийг үгүйлэх мөртөө мөн л дотоод хүн нь хүссэнээ биелүүлчээд яв гэж тушаана, Өвлийн хүйтэнд жаварт хацраа алгадуулан Энэбишийн сургуулийн үүдийг манаж зогссоор нэг л мэдэхэд шинэ жилийг ардаа хийн орж гарах сонсогч нартаа мэндийн зөрүүтэй болж зарим нь бүр өөр газар таарсан ч танимхайран үг солих болсон байв, Чанцал Түшмээгийн өнгө зүс орон жавхаажиж буйд атаархан **Ямар ч л байсан энэ муу нусаа гоожуулсан халтар охинд хайраа өгч байснаас өөрөө ханилж чадахгүй ч энэнээс өөр хүнтэй байгааг нь харсан дээр** гэж бараг л өөртөө андгай тавьдаг боллоо, Гэсэнч Энэбишийн эгэл даруухан хэрнээ цаана л нэг нууцлаг харц, өтгөн хар хөмсөг, инээмсэглэл нь нүдэнд нь харагдаад өөр хүнд ч өгч чадамгүй дэндүү хайран харамламаар ,,,,,,,,,
Уйлж үдсэн хоног өдрүүд тоолоод ч барамгүй, шөнийн сарнаас, оддоос зөндөө гуйсан даанч тэд зүгээр л өөдөөс мэлтийтэл ширтэхээс өөрийг хийгээгүй нь гомдмоор гэтэл тэр миний агуу их хайрыг ойшоолгүйгээр зүгээр л нэг хэлээ хазсан тарган гахайд гэж бодохоос зүрх нь цээжийг нь балбана,
***
Энэбиш Түмээг танихаа ч болив, Түүний эелдэг даруухан өхөөрдөм царайд нь дүүрэн будаг,,,,,хэт өөр болчихожээ, тэвэрхэд үнэртдэг байсан ахил танхил үнэрнийх нь оронд нялуун сүрчиг ханх татна, Бүх зүйл огт өөр болоод байгаа нь дэндүү харамсмаар түүнийг минь юу ингэтэл нь өөрчилчихвөө? гэж мянга мянган удаа өөрөөсөө асуусан ч хариултыг нь эс олсон билээ, Тэр дэндүү дур булаам бас ялдамхан болчхож, Энэ танихгүй Түмээ Энэбишийн сэтгэлийг хөдөлгөхгүй хайрыг нь ч татахгүй бүх зүйл эсрэг голдирол руу аажимхан мөлхөж байв,
Түмээ өдөр болгон өөрийхөө гоо сайханд анхааран Чанцалтай битүүхэндээ тулаан хийсээр хайртыгаа нэг л хайхархаа байснаа ч анзаарсангүй хичээл тарангуутаа л
-фитнесс цаг болхоо байлаа гээл гүйчхэнэ орой нь нэг л ядарсанаа гайхсан хүн орж ирээл унтчхана өглөө будаг шунх эргүүлсээр байгаад олигтой хэдэн үг ч солилгүй явна,Ингэсээр нэг л мэдэхэд Энэбиштэйгээ урьд нь гайхалтай ойлголцдог байсан асуудлууд нь эвээ олохоо больсон байв,
**
Энэбиш Түмээг ямар нэгэн юм хайн жагсаалийн талбайн хашлаганд хунгарласан цасыг онгичиж буйг цонхоор харан инээд алдан зогсож байхдаа яагаад ч юм өнөөдөр л цээжинд нь хураад байгаа бүхнээ ярилцая гэж шийдэн түүнлүү хар хурдаараа гүйлээ,
-Хайраа юу хайж байгаан бэ? гэх дуунаар Түмээ сандран эргэн харж
-Өө хүн цочоочих юм гээд эрлээ үргэлжлүүлэн газар шагайлаа, Энэбиш юунаас эхлэхээ бодон юу хайж байгааг нь мэдэхгүй ч хамт хайлцан байснаа
-Хайраа чи нэг л ондоо болоод байх юм энэ их будаг шунх юунд хэрэгтэй юм бэ? гэхэд Түмээ ууртай нь аргагүй огцом харснаа
-Чи гоё ганган хүүхэнд дуртай л биз дэ би чамаас болж ингэж байна тэгээд ч би өөртөө таалагдаж байгаа болохоор чи олон юм битий ярь гээд Энэбишийг орхичоод яваад өгөв, Энэбишд Энэ үг дэндүү хахир хүйтэн хөндий сонсогдож Түмээгийн араас ч очсонгүй хичээл тарах хаа ч байсан юм харин Энэбиш шууд л сургуулийн хашаанаас гараад алхав, Цээжин дээр нь бул хар чулуу дараад байгаа мэт амьсгаа авахад ч хүнд хэцүү байлаа, Хайрттайгаа байсан хамаг л сайхан дурсамж нь нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрч уйлмаар ч юм шиг болоод явчихав,
Ард нь цас чихран дуугарч хүн гүйж байгаа мэт чимээ гаран хоромхон зуур тохойноос нь татан зогсоолоо эргээд харахад Чанцал
-Дуудаад байхад эргэж ч харахгүй юмаа гээд инээмсэглэв,

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: