Чанцалын энэ ихэрхүү бас дээрэнгүй харьцааг Түмээ харц хөдөлгөөнөөс нь л мэдэрч байв, Гэхдээ яая гэхэв дээ хайртын минь ангийн хүүхэд бүр нэг ширээнд тохой нийлүүлэн сууж байсан ангийн анд нь болохоор хичнээн зэвүүцэнгүй байсанч биеээ бариад өнгөрөв, Тэгээд ч Түмээ хэн нэгэнд өсөрхөж бас дургүйцэж угаас чадахгүйгээс хойш хоромхон зуур л гоморхоод өнгөрлөө, Тэр 3 замын хажуугаар зэрэгцэн алхаж энэ тэрхнийг ярин явж байв тэр 3 ч гэж дээ Чанцал зогсоо зайгүй Энэбишээс элдвийн зүйл асуун Түмээг байна чинээ ч тоохгүй зөвхөн өөрөө ярьж өөрөө инээсээр зарим үед Энэбишийн мөрөн дээр гараа тавин зарим үед налж аван нэг л мэдэхэд Түмээгийн урьд тэр 2 сугадалцаад орж явчихав, Энэ л үед Түмээ хардана гэгчийг биеэрээ үзэн дотроо хайрыгаа харамласандаа багтарч үхэхээ шахан нилээн хойноос нь чимээгүй дагаж байгаад Энэбишийг эргэн харж
-Хайраа гэж дуудахад нь гүйж очин Чанцалын гарыг хүчээр тавиулан хайртыгаа сугадан маадгархан алхаж гарав, Энэбиш хайртыгаа харамлаж хардаж дээ гэдгийг ч дор нь л ухааран түүнийхээ нүүрлүү харахад яг л тулаанд ялсан баартарлаг эмэгтэй шиг харагдлаа, Чанцал хар тэнхээгээрээ гүйж ирэн сугадсан гарыг нь зулгаан тавиулсан Түмээг хорсон хараад нялуун дуугаар
-Энэбишээ чи нөгөө 5 дугаар ангид надад өгч байсан хайрын захиагаа санаж байна уу? одоо хүртэл тэр захиа надад байдаг ш дэ гэж хэлээд Түмээрүү наадах чинь тэртээ тэрэнгүй минийх гэсэн янзтай бардамаар харан одоо уурлаад гэрлүүгээ гүйгээд бид 2 г орхи доо гэсэн янзаар харлаа, , Түмээ харин ч эсрэгээр нь хүлээн авч хайртыхаа гарыг улам чанга атган
-хэхэ миний хайр чинь хар нялхаасаа хайрын захиа шиддэг байжээ хөөрхөн ш дээ гээд түүнийхээ уруул дээр үнсэхэд ийм үр дүн хүлээгээгүй Чанцал бараг л боож үхэх дөхөн царай нь мэнчийтлээ улайн болдогсон бол балцгар хацрыг нь алгадаад авмаар санагдаж арай гэж уураа дарж ядан
-тэрнээс ч хойш зөндөө өгсөн шүү тээ би нээрээ тэнэг шүү ийм сайхан залууг тоохгүй өдий хүртэл явж л байдаг одоо ч боломжыг алдахгүй ээ тэ гээд Энэбишийн нөгөө талын гараас зүүгдэн тас тас хийтэл худлаа инээн бас л Түмээрүү харлаа, Энэбиш Чанцалын этгээд хачин аашыг гайхан хайрыхаа ухаалаг хүүхдэрхүү занг нь өхөөрдөн дотроо бясалгасаар,,,,,,
Энэбиш
-Чаагий эндээс бид 2 саллаа, чи тэндээс автобусанд суучих уул нь чамайг буудал хүртэл хүргэж өгмөөр л байна даанч хийх хичээл ихтэй маргааш шалгалттай гээд Түмээгээ хөтлөн зам саллаа, Түмээ дотроо хичнээн баяралсан гээч ямар сайндаа л Чанцал руу хэлээ гарган тохуурхах вэ дэ, Их зантай мондиг ёстой гоё орхилоо до энэ л лав миний хайрд санаатай дагаа гэж бодсоноо үгүй үгүй би чинь ямар муухай хартай хүн бэ дэ арай ч дэ зүгээр л ангийн найзыг нь гэж бодсон ч эмэгтэй хүний зөн билэг нь яагаад ч юм мууг зөгнөөд байгаа мэт,
Чанцал өөрөөс нь холдон одох Энэбиш Түмээ 2г хараад нүдэнд нь нулимас цийлэгнэн
-хн би өөрийхөө сайн гэдгийг эртхэн л ойлгуулж байх байсан юм энэ нэг юмных нь байж байгааг хардаа ёстой матраа бас хэлээ гаргачихжээ гэж амандаа үглэн автобусны буудалруу сажиллаа,
Энэбиш гэрлүүгээ харих замдаа Түмээд тэр захианы учрыг тайлбарлан
-хайраа яг үнэндээ тэр захиаг манай гудамжны цэнгэл гэдэг банди өгчих гэсэн юм тэр банди тухайн үедээ л атман нь байсан юм Чанцалд тэр үед манай ангийн хөвгүүд бүгд захиа өгөөл манай сургуульдаа л хамгийн хөөрхөн охин нь байсан юм гээд инээд алдан ярихад Түмээ ч мөн хөгжилтөй нь аргагүй инээд халгиасаар хөлсний байрандаа очин дуутай шуутайхан оройн хоолоо хийж аваад хоёр биедээ эрхлэлдэж эхэллээ, Гадаа гүн харанхуй ноёлож ойр хавийн айлууд гэрлээ унтрааж нам гүм эзэлхэд ганцхан Түмээгийн хөгжилтөй хүүхдэрхүү инээд Энэбишийн хаяахан чшш жаахан аяархан л да гэх дуу л гарна,

Сэтгэгдэлүүд:
idsen eruu huvhairna aa gej, bi harin ch neg medne ee.
чацарганы бут- үнэн үг шар тос
гэсэн хахахахахаха
patsanuudaa, nutgaar huiten baina uu? dahij tsas orj baina uu?
bi erdenetiin nasand hursen humuusiin 25 hurtel huviig tanidag sh dee.
tanai aav eej, GOKd uu? chi ali tsetserlegt ve?
ah ni ganzorigt helj baigaad chinii neriig gendirektsiin omno baidag ondor modond siiluulnee, tungaa?
tungaa tend ochdog yum uu, 4microd baidag ahiindaa yu?
sain uu?
bi ingehed mongoliin barag buh aimag, sumdiin humuusiig dam damaa meddeg sh dee.
ashita?
Mongold songuuli bolj baigaa gel uu?
neg ochij saihan amrah yumsan. bugatiin goviin amralt bna uu, baigali ni saihan daa, ustai.
ashita bolj dee, amraad. shine yum hezee oruulah gej baina?
Аманда амжилт. дараа шинэ бичлэг оруулахаар орж ирнэ, томоотой байна аа.
Сэтгэгдэл үлдээх: