Түмээ хэзээ хэний ч өмнө өөрөө санаачлан нүцгэлнэ гэж урьд хожид бодож байгаагүй ч өнөөдрийн энэ эрс шийдмэг хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байлаа, Энэбиш Түмээгийн эмзэг зөөлөн булбарай биеийг илэн таалж хэнээс ч авч байгаагүй таашаал хайр энэрэлийг авсандаа бас Түмээгээ хайрласандаа түүнийхээ булцгархан гараас атган хэвтэж байв,
Түмээ өглөө эртлэн босоод хайртыхаа унтаж буй дүрийг харан хэнгэнэтэл цээжнийхээ гүнээс санаа алдан **МИНИЙ Л ГАНЦХАН** гэж шивнээд түүнийгээ сэрэхээс нь өмнө нүүр гараа угаан хувцасаа өмсөх гэж яарч байлаа учир юун гэвээс найз охид нь
-Эрэгтэй хүн найз бүсгүйхээ будаагүй нүүр ширэлдсэн үсийг харах хамгийн дургүй байдаг гэнэ лээ гэсэн үгийг сонссоноос болон ингэж яарах авай, Түмээг нүүрээ будаж дуусаагүй байхад нь Энэбиш сэрээд
-Өө хайраа жаахан хажууд хэвтэхгүй юмуу? гэхэд түүний бондгорхон хацар нь час улайн эгцэлж харахаасаа ч эмээн
-нөгөө юу л да би ,,,,нойр хүрдэггүй ээ гээд цааш харсан чигтээ хэлж орхив, Энэбиш бүсэлхийгээрээ алчуур ороон хүрч ирээд түүний араас гараас нь татан өөрлүүгээ харуулахад хэт яарч байгаад нэг хөмсөгөө будаж чадаагүй дээ бантан доош тонгойсоор байгаа түүнийгээ харан хайрлах сэтгэл улам асав, Түмээ сандчин
-Би жоохон байж байгаад л ,,,,,гэхэд Энэбиш хайртыхаа хоёр хацарнаас барин
-Чи минь ямарч энхрий юм б дээ ингээл дандаа хамтдаа байна да юу ч болсон гээд ичсэндээ улайн зогсох түүнийгээ үнслээ,
****
Хичээл ч орж цаг хугацаа урсах мэт өнгөрнө, Чанцал аймгийн төвд байшийн сургуульд сурдаг учраас хот руу барагтай л орохгүй дээ шаналан бас Энэбишийг бодон уйтгарлаж арай нөгөө охинтойгоо нийлчээгүй байгаа гэж хардах сэтгэлээр өдөр хоногийг арай ядан аргацаан өнгөрөөж нэг л өдөр зориг шулуудан хот явж эмчлүүлэх хэрэгтэй гэж худал шалтгаар жилийн чөлөө аван нийслэл хотыг зорив, Одоо л түүнийгээ өөрийн болгодог цаг гэж өөртөө амлан ямарч зүйлээс шантрахгүй тэртээ тэрэнгүй тэр өөр хүнд сэтгэлтэй гэдэг ч цагаа тулахаар яахыг хэн ч мэдэхгүй шүү дээ гэж дотроо бодон хот орлоо, Ирсэн дарудаа үсчин гоо сайханаар хэсэн сайхан харагдахар хичээн хэдэн өдрийг гоо сайханд орж өнгөрөөв, Үүнийхээ хүчинд тэр маш үзэсгэлэнтэй бас ялдамхан харагдаж байлаа, Энэбишийн сургууль дээр очин түүнийг зөндөө хүлээсэн боловч энэ удаад уулзаж чадсангүй, За яахав маргааш гэдэг өдөр бий ш дэ гэж өөрийгөө зоригжуулан эгчийх рүүгээ сажиллаа, Хүсэн хүлээсэн маргааш ч болж сахиулын ажилдаа дахин явж энэ өдөр аз эвээгээсэй хэмээн дотроо зальбиран шалганы үүд хавиар эргэлдэн жижүүрээс нь хэдийд тарахыг нь үе үе асуун нилээн хэдэн цаг тэрүүгээр эргэлдлээ, Ашгүй хэсэг эрээн хувцастай хүмүүс ирж яваа харагдана, Эднээс л асууж сургийг нь сонсоё гэж бодон хүлээн зогстол хүсэн хүлээсэн Энэбиш нь тэдний дунд баяртай хөөртөй нь аргагүй нэгийг ярин ирж явна, Чанцалын зүрх догдолсондоо амаар нь гарах нь уу гэлтээ оволзож баярлаж догдолсондоо
-Энэбишээ гэж маш чангаар хашгирч охив, Энэбиш зогтусан ийш тийш хараа гүйлгэн харснаа Чанцал дээр хараагаа тогтоон гайхсан бас айсан нүдээр түүнийг удаан ширтэн зогссоноо
-Өө чи ирчээ юу? гэх ганц л асуулт тавин түүнтэй яриа эхлэхэд Чанцал түүнд наалдан
-Би чамайг санаад гэхтэй зэрэгцэн
-Өө хайраа энд байсиймуу чамайг намайг орхиод явчихаж гэж бодоод бараг л уйлчихсангүй гэх цовоо сэргэлэн дуу хангиналаа, Энэбишч бушуухан
-Хайраа энэ манай ангийн охин ирчхэжээ сая таараад танилц гэхэд Чанцал эргэн харахад дугуй царайтай махлаг шар охин, дүрэмт хувцас нь бага зэрэг томдон малгайгаа хэлтгий тавьж нялх хүүхэд шиг хоолоо энгэрээрээ нэг асгачихсан аятай энгэр дээгүүр нь тосны толбо болсон мэт харлаж, өмссөн гутал нь шилбийг нь барин бага зэрэг дугуй хөлийг нь илтгэсэн байгаа нь инээд хүргэм харагдаж Түмээг дээрээс нь доош гүйлгэн харснаа инээдээ барьж ядан өө чааваас ийм амьтан байсан юмуу ийм хачин амьтанд яахаараа татагддаг байна би бол хажууд нь сайхан сарнай байна гээч гэж дотроо бодон гараа эрхэмсэг бардам гэгч нь Түмээд өгөн
-Чанцал ,,, гээд Түмээгийн өгсөн гарыг ч барилгүй ёс төдий шүргүүлээд өнгөрөв,

Сэтгэгдэлүүд:
ошин- баяраллаа санаа тавьсанд
мина-баяраллаа
тунгаамн-хэхэ
жаагий-тийм байна уу уншиж байгаад баяраллаа
бэтти-дараа нэгт ороорой хэхэ
чингүүнжав-дуустал нь уншаарай
аманжин- уншаал байгааг мэдээл байгаа шүү хэхэ
чачарганы бут- их юм мэдэх юмаа
Сэтгэгдэл үлдээх: